наамал банз, дүнз, хавтан

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player


Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Түүхий Эд






Манай үйлдвэрлэлд хэрэглэгдэж байгаа модны төрөл

Ангарын модАнгарын нарс – үргэлж ногоон байх нарсны төрлийн мод юм. Энэ нь гадуураа давирхайн бүрхүүлтэй модлог ургамлын гол төрөл юм. Гадна талдаа өнгөлөг шар өнгөтэй байх бөгөөд модны голч нь цайвар ягаанаас хүрэн улаан хүртлээ хувирсан өнгөтэй байна. Жилийн үе нь бүх огтлолд тодорхой харагдах ба 1 см-т 12 – 15 ширхэг байна.

Модны дундаж нягтрал нь ( 550 кг/м3 ) , ялзралтанд тэсвэртэй, харьцангуй бат бөх чанартай, боловсруулалтанд маш сайн ордог, модны өндөр нь дунджаар 38 – 52 м байдаг. Модны голын чийг нь 0,8 % байна.

Ангарын нарс нь байгалийн гайхамшигтай материал бөгөөд өөрийн бат бөх чанараараа дээр үеэс хүмүүсийн анхаарлыг татаж ирсэн, удаан эдэлгээтэй боловсруулахад аятай, тааламжтай мэдрэгдэж эрт үеэс эхлэн нарсыг орон сууц барих, модон тэрэг, завь, тавилга хийх, давирхай гарган авч модон тэрэгний голыг тослоход өргөн ашиглаж иржээ. Мөн эмийн ургамлын төрлөөр эмчилгээнд хэрэглэгдэж ирсэн байна.

Өнөөдөр Ангарын нарсаар хийсэн модон материал нь байшин барих, машин үйлдвэрлэлийн болон Хөдөө аж ахуйн салбарт өргөн хэрэглэхээс гадна модон эдлэл, төмөр замын гүүр, усан онгоц, ачааны вагоныг хийхэд өргөн ашиглаж байна.

Ургах газар

Ангарын нарс нь Сибирийн дунд болон баруун хэсэгт ургадаг. Эрхүү муж нь энэ нарсны ургах газрын хязгаарт бүрэн хамаарагдана. Гэхдээ агаарын чийг нь харьцангуй өндөрт байдаг нутгууд ихэвчлэн хамаарагддаг. Энэ нь ойн бүсийн дээд хэсгийн өндөрлөг газарт байна. Лен мөрөн Ангарын тэгш тал болон уулархаг газар орно. Нарс, ангар мөрний сав дагуу ихээхэн талбай эзэлнэ. Энд холимог ургасан тайгад нарс илүү ажиглагдана. Өнгөрсөн үед сибирийн нарс нь нилээд өргөн хэмжээгээр ургадаг байсан ч ойн түймэр болон хулгайн огтлолцлоор энэ үнэт мод бараг устгагдсан гэж үзэж болно.

 

Сибирийн хар мод / Лат. Larix sibirca /

Хар мод нь том байдаг. Модны уг нь 2,5 м диаметртэй бөгөөд 50м хүртэл өндөр байдаг бол ашиглахаар олдворлож буй моднууд нь 700-1000 жилийн настай байдаг. Гэхдээ зарим районд 1300 жилийн  настай мод ч тааралдана. Хар модон ой нь Оросын бүх нутагт тааралдах бөгөөд гэхдээ сибирьт ургаж байгаа нь илүү үнэлэгдэнэ. Хар мод нь тайгын он удаан жилийн хөрсийг өөртөө шингээсэн байгалийн гайхамшигт бүтээгдэхүүн юм.  Сибирийн хар мод нь бат бөх чанараараа дубтэй ойролцоо байна. Хар мод нь 109ед, дуба нь 110ед бат бэх чанарын үзүүлэлттэй байна. Хар мод нь олон талын ашигтай үзүүлэлттэй байдаг. Энэ мод нь механик гэмтэлд хамгийн тэсвэртэй хатаасан хар модоор хийсэн бүтээгдэхүүн ялзрана гэж үгүй. Яагаад гэвэл түүнд байгаа камеди / байгалийн бүтээгдэхүүн/  муудаж гэмтэхээс хамгаалж байдаг. Иймээс хар модоор хийсэн байгууламж нь хэдэн зуун жилийн настай байна. Насаар нь 1000 гаруй жил болсон байгууламж багагүй бий. Жишээ нь: Венец хотын барилгын тулгуурууд нь хар модоор хийгдсэн байдаг. Яагаад гэвэл бетон нь гадаргууд нь усны эвдэх хүчийг барьж чаддаггүй. Харин Сибирийн хар мод нь давстай усны үйлчилгээг ч тэсвэрлэх онцлогтой. Бүх дэлхийн дизайнерууд өөрийн ажилдаа хар модон материалыг өргөн хэрэглэдэг. Энэ нь ажлын чанар, үнэлэмжийг маш өндөр түвшинд хийх боломжийг олгодог.

 Хар модоор:

·         Цэцэрлэгийн тавилга

·         Явган хүний зам

·         Шал хийх банз

·         Цонхны дотор гадна шатууд

·         Рам

·         Хаалга

·         Хана

·         Гоёмсог нааж хийсэн цонхны болон хаалганы брусс

Хэв маяг оролцуулж хийсэн бүтээгдэхүүн:

Тухайлбал хар модоор хийсэн шат нь өөрийн бат бэх чанараараа дуб-нээс дутахгүй.  Ер нь  хар модоор хийсэн шал нь үнэн хэрэг дээрээ бараг мөнхийн эдэлгээтэй гэж хэлж болно.  Харин нарсаар хийсэн нь хонхойх ан цав үүсэх муу талтай байдаг. Хар модоор хийсэн шал нь бат бэхийн хувьд дубаас дутахгүй бөгөөд өөрийн онцлог байдлаар эзний болон зочны сэтгэлийг баярлуулж байдаг. Хотын гадгаш барилга байшин ихэсч буйтай холбоотой барилгынхаа тохижилтонд өргөн хэрэглэж байна. Хар модыг харуулдаж, өнгөлж хийсэн тохижилт хэвийн гоё хүрэн өнгийг өгөхөөс гадна ханыг бороо чийгнээс баттай хамгаалдаг. Ер нь цэцэрлэгтэй сууж байхад байрны шал баганыг хар модоор хийх нь тохиромжтой. Ялангуяа эзэмшил газрын тохижилтонд босоо элементийг хар модоор хийх нь гоёмсог чанартай болно. Тухайлбал хана даган ургах ургамлын аятайхан байдал, хамгаалалтын шитыг хийхэд тохиромжтой. Мөн моодонд ороод байгаа явган хашаа, хүүхдийн тоглоомын хайрцаг хийхэд тохиромжтой. Хар мод нь үнэ, бат бэх байдал удаан эдлэгдэж  байдгаараа бусад моднуудаасаа илүү байна.

 

 

Төрөл

Нягтшил кг/м3

Хувь, чиглэл

Ширхэгийн дагуух даралт

Тахийлт /муруйлт/

Ширхэгийн дагуух цууралт

Бат бах чанар

Хөндлөн

Босоо

Багтаамж

Хөндлөн

Босоо

Цүүр

Хөндлөн

Сибирийн хар мод

640

0,18

0,18

0,57

55,3

96,4

9,3

8,5

37,8

 

       -

Гацуур

450

37,8

0,31

0,5

39

70,3

6,3

6,2

23,7

16,5

Сибирийн пихта

380

0,11

0,31

0,44

34,4

60,3

5,8

5,9

25,7

15,5

Нарс

470

0,17

0,3

0,49

39,6

71,8

6,2

6,4

23

        -

Дуб

700

0,19

0,29

0,5

50,8

94,4

9,3

11,1

61,3

51

Таблиц

 

Хар модыг бид хамгийн ирээдүйтэй гэж үздэг.

Нарс / Лат. Pinus sylvestris /

Нарсыг дээр үеэс модон эдлэл хийхэд хэрэглэж ирсэн байгалийн материал юм. Энд таньд энэ материалаар хийсэн бүтээгдэхүүнийг баяртайгаар санал болгож байна.

Гацуур / Лат. Picea A.Dietr /

Гацуур нь хувийн жингээр хөнгөн боловсхуулахад зөөлөн байдаг. Иймээс аж үйлдвэрлэлд өргөнөөр хэрэглэдэг.

Модыг интерьерт

Мод – Эрт үеэс босгосон барилгын тохижилтонд өргөнөөр хэрэглэж ирсэн. Модоор доторлосон байранд амьсгалахад хүртэл сайхан. Модны алтлаг өнгө бүрхэг өдөр ч  нарыг санагдуулж байдаг. Иймээс орчны бохирдолтын сөрөг нөлөөг багасгахын тулд өөрийн сууцыг барихдаа байгалийн материалыг  өргөн хэрэглэх болсон юм. Ийм байшинд орж ирэхэд хуримтлагдсан ядаргааг гаргаж байгалийн эрч хүчээр цэнэглэгдэж хүчээ сэлбэдэг.

 

 

Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Шинэст ХК © 2009created & hosted gunbars.mn